НЬЮ СЕМЕТРИ ХХК

Нью-Семетри” ХХК нь 2006 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш оршуулгын үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, шинэ дэвшилтэт технологийг өөрийн орны уламжлалт зан үйлтэй хослуулан далд оршуулгын буяны үйлчилгээг иргэдэд нэн хүндэтгэлтэй, цогц байдлаар үзүүлж ирсэн.

Одоогоор “Нью-Семетри” ХХК нь  Улаанбаатар хотын баруун зүгт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Шүлэг уул”-ын энгэрт  “ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН “–г мөн Улаанбаатар хотын зүүн зүгт Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг “Баян уул”-ын энгэрт “ДИВААЖИНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” бүхий далд оршуулгын газруудад үйл ажиллагаагаа явуулж байна.

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд шинээр хүндэтгэлийн өргөө, Олон улсын стандарт, технологийн дагуу хийгдсэн бунхан, Төв асар хаалга, Зулын өргөө болон гар рашаалах байр, засмал зам, зогсоол, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр танхим дахь ёслол хүндэтгэлийн үйлчилгээ багц үйлчилгээнд нэмэгдэж орсон бол  мөн 2015 оны 12 дугаар сараас эхлэн Нийслэлийн хэмжээний зөвшөөрөл бүхий оршуулгын газрууд болох Нарангийн энгэр, Өлзийтийн мааньтийн оршуулга, Алтан-Өлгийн хүндэтгэлийн  оршуулгын газруудад оршуулгын үйлчилгээг цогц байдлаар илүү хямд үнэтэй үйлчилгээг бий болгон нэвтрүүлэн ажиллаж байгаа зэрэг нь иргэдэд хүрч, сэтгэлд нийцсэн үйлчилгээ болохын зэрэгцээ талийгаачдын ар гэрийхэнд учирсан уй гашууг хуваалцан, буяны үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, цогц байдлаар үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн
Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн
ТУХАЙ
ҮЙЛЧИЛГЭЭ

Далд оршуулгын үйлчилгээ

WEBSITE

www.ulaanbaatarbuyan.mn

БАЙРШИЛ

СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж 54
+976 88100172