УЛААНБААТАР БУЯН ХХК

“Улаанбаатар буян” ХХК нь Монгол улсад хүн амын эрүүл аж төрөх орчин, байгаль экологи, газар эдэлбэрт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх хамгийн оновчтой хэлбэр болох шарил чандарлах үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлж, орчин үеийн техник технологитой хослуулан 2004 оноос эхлэн үзүүлж ирсэн билээ.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТ

Улаанбаатар буян” ХХК 2010 оноос Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007, 2018 оноос Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015 стандартуудыг амжилттай нэвтрүүлж, Англи улсын итгэмжлэлийн байгууллага /UKAS/ болон түүний салбар /QAIC/-аар баталгаажуулан гэрчилгээ авснаар буяны үйлчилгээний салбарт олон улсын стандарт хэрэгжүүлсэн Монголын анхны компани болсон. Мөн 2021 онд Улаанбаатар буян компанийн ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 менежментийн тогтолцоог олон улсын стандартын байгууллагаас дахин баталгаажуулж Олон Улсын Итгэмжлэлийн Форум (IAF)-н мэдээллийн санд манай ISO стандартын цахим гэрчилгээ холбогдлоо.
Ингэснээр “Улаанбаатар буян” ХХК-ийн бүх төрлийн үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн гэж дүгнэж байна.

ЗОРИЛГО БА ҮНЭТ ЗҮЙЛС

АЛСЫН ХАРАА

Монгол үндэстний оршуулгын өв соёлыг дархлах.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүн, байгаль орчны тэнцлийг цогцлоох оршуулгын соёлоор гурван цагийн хэлхээнд нь амар амгаланг дэлгэрүүлэх.

УРИА ҮГ

Мөнхөд мөр амгалан

ТАНИЛЦУУЛГА
БАЙРШИЛ
ТУХАЙ
ҮЙЛЧИЛГЭЭ

Оршуулгын цогц үйл ажиллагаа

WEBSITE

www.ulaanbaatarbuyan.mn

БАЙРШИЛ

СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж 54
+976 70162222